Mashbat's Website
Thursday, October 27, 2011
Monday, October 24, 2011
Wednesday, May 04, 2011
Төв Азийнхний яриа
Путин "ЗХУ задарсан нь ХХ зууны хамгийн харамсалтай хэрэг болсон юм" гэжээ. Тэрийг Төв Азийнхан ямар их сайшаана вэ? Уул нь ЗХУ задарснаар л тэд тусгаар тогтнолоо олсон шүү дээ.
Путиныг шүтэж үхэх юм. Гэтэл Путин чинь тэдний тусгаар тогтнолыг де факто устгах гэж зүтгээд байгаа этгээд шүү дээ.
Тэд "үндэснийхээ удирдагч"-д ямар их хайртай гээч! Манай улсын тусгаар тогтнолыг олж өгсөн, сөрөг хүчнийхэн манай улсыг задлах гэж байхад нь тэднийг устгаж сэргийлж өгсөн. сөрөг хүчнийхэн манай улсыг исламын болох гэж байхад нь сэргийлж өгсөн, сөрөг хүчнийхэн бол үнэндээ улсын хөрөнгийг завших гэсэн гэмт этгээдүүд байсан, энэ тэр гээд л. Тэгээд үнэхээр тэр сөрөг хүчинд нь "улсаа алга болгох, исламжуулах" "мөрийн хөтөлбөр" байсан юм уу, чи үзсэн үү гэхээр "үгүй, тэгж л ярьдаг шүү дээ. Ер нь тэгэх байсан байх" гэж байгаа юм даа.
Сөрөг хүчнийхэн нь яг ямар бодолтой байсныг нь мэдээгүй, зүгээр л удирдагчийнхаа хэлсэн үгэнд үнэмшээд явж байгаа юм даа, зайлуул. Тэгээд "улсын хөрөнгийг завшихаас сэргийлсэн" эрхэм удирдагч нь өөрөө бол шүлсээ савируулан цусалж байгааг хөндлөнгөөс хараад сууж байгаа юм. "Ингэх хэрэгтэй байгаа юм" гэж нөгөө удирдагч нь хэлэхээр "аа, ингэх хэрэгтэй л юм байлгүй" гэж бодоод сууж байдаг.
Америкуудыг ардчилал, эрх чөлөө ярихаар хүлээж авахгүй. Танайх тийм мундаг эрх чөлөөтэй улс юм бол яагаад эдийн засаг чинь дампуураад байгаа юм бэ, танайх тийм мундаг ардчилсан юм бол яагаад ийм олон хүн ядуу байгаа юм бэ (АНУ-ын стандартаар ядуу байна гэдэг бол бас арай харьцангуй ойлголт гэдгийг дурдахгүй шүү дээ) гээд л авч өгнө дөө. Өнөө муу америкууд нь асуудлынхаа голыг ухаад суучихна, улс төрийнх нь үндсэн асуудал болохоор өнөөхийгөө яриад байна, яриад байна, гэхдээ асуудлаа Төв Азийнханд ярьж байна гэж бодохгүй, америкуудтайгаа америкийнхаа улс төрийг ярьдаг шиг ярьна. Үр дүнд нь нөгөө Төв Азийнх нь юу ч ойлгохгүй. Толгой эргүүлж, тархи угаагаад, намайг "улс үндэстний маань эсрэг урвуулах гэж байна" гэж айна.
Ардчилал бол төрөө засах л арга шүү дээ. Ардчилал бол диваажин биш. Ардчиллыг тогтоосон ч гэсэн тэртэй тэргүй эдийн засаг, нийгмийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй л болно. Энийг ялгаж ойлгох чадвар Төв Азийнханд алга.
Бодох нь оо, Төв Азийн дарангуйлагч нар хүмүүсээ тогтоон барихын тулд "диваажин амалдаг" юм шиг байгаа юм. Тэгээд "коммунизмын диваажин"-г олон жил амалсан нөхөд түүнийгээ ч мундаг ярьна, Америк бол диваажин биш гэдгийг сэнхэртэл нь хэлж өгнө.
Нөгөө хэд нь америкт ирчихээд "эрх чөлөө" гэдгийг гудамжинд шүлсээ хаях, өгсөн мөнгийг нь бага байна гэж голох, "мөлжиж байна" гэж гөжих, нэг хачин юм бичээд өгөхөөр нь стандартын шаардлага хангахгүй байна гээд буцаахаар "хүний эрх зөрчлөө", "эрх чөлөө чинь хаана байна" гэж тэнэг юм ярьна даа.
Орост төгссөн зарим хүн, их юм уншдаг хуучны хөгшчүүд манайд нэг иймэрхүү юм бас ярьдаг, гэхдээ манайд харьцангуй бага хувьтай байдаг нь аштай юу.
Манайхан тэднийхэнтэй харьцуулахад ямартай ч урагштай л яваа юм байна.
Monday, April 25, 2011
Элчин сайд Негропонтетэй уулзав
Нөхөр Негропонтетэй 2011 оны 4 дүгээр сарын 19-нд уулзав. Мань хүн дараахь зүйлийг өгүүллээ.
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Вьетнамын дайны дараа АНУ-д “Вьетнам синдром” гэдэг юм газар авч, манай зэвсэгт хүчин юу ч хийж чадахгүй юм байна гэж ойлгодог болжээ. Тэгээд үндсэндээ дотоод асуудалдаа ихэвчлэн анхаарсан аж. Энэ байдал ЗХУ-д далим өгч, бүгд л АНУ-г нэг их тоохоо больчихож. Эцэстээ 1980 онд Зөвлөлтийн цэрэг Афганистан руу орсон байна. Болоогүй бас БНХАУ-ын цэрэг 1979 онд Вьетнам руу бас оржээ. Бүр сүүлдээ давраад, Ираны босогчид АНУ-ын Элчин сайдын яамыг барьцаанд авсан байна. Ингээд аргагүйн эрхэд АНУ дахиад л хүч хэрэглэх болж, Панам, Гренада зэрэг амжилттай ажиллагааны дараа сая “Вьетнам синдром”-оосоо салсан ажээ.
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->АНУ-ын хувьд Иракийн синдромд орно, тэгээд ирэх арван жилийн дотор эдийн засагаа янзлахгүй бол болохоо байлаа. Тэгэхгүй бол АНУ өөрөө нурна гэж Негропонте тэмдэглэлээ. Гэхдээ эдийн засагаа янзлаж чадахын тухайд бол эргэлзээ алга.
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хорин нэгдүгээр зуунд Арван есдүгээр зуунд байсан шиг их гүрнүүдийн консерт бүрэлдэх байх гэж байна. Их гүрнүүдийн консерт гэдэгт нь:
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Хятад, Орос, АНУ, Энэтхэг орно гэсэн байр суурьтай байлаа.
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Тэгэхээр энэ бол их гүрнүүд сонирхлын бүсээ хуваана гэсэн үг болж таарч байна. Сонирхлын бүсээ хуваахаар Монгол хаана байх в гэдэг нь тодорхой. Ямартай ч, АНУ-ын хүрээнд байхгүй, харин Оросынх уу, Хятадынх уу гэдэг асуудал л гарна шүү дээ.
<!--[if !supportLists]-->§ <!--[endif]-->Сонирхлынхоо бүсийг зүгээр газарүйн байрлалаар хийчихвэл эдийн засаг, нөөцийн хувьд АНУ-д ашигтай байна гэж бодохгүй байна.
<!--[if !supportLists]-->§ <!--[endif]-->Учир нь АНУ Евразийн гүнд орших дэлхийн хамгийн том баялагаас хүртэх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Африк, Америк тив байж болох авч тэнд Евразийг нийлүүлсэнтэй адил байж чадах уу? Тэнд эрчим хүчний эх үүсвэр бий юү?
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Хэрэв эндүүрээгүй бол БРИК орнууд Арабын хувьсгалын талаар нэгдсэн байр суурь илэрхийлсэн байсан санагдаж байна.
<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->ГОЛ ДҮГНЭЛТ БОЛ: АНУын сонирхлыг Монгол Улс татахгүй бол манайхыг Хятад, Орос хоёрын дунд орхиж магадгүй болж байгаа юм байна. Учир нь АНУ нэгэнт их гүрний консерт үүсчихвэл Орос, Хятадын сонихрлын бүс рүү орж чадахгүй болно гэсэн үг. Тэгж орох ноцтой шалтгаан байх ёстой гэдгийг Негропонте сануулаад байна.
Тэгвэл яаж бид үүнийг хийх вэ? ОУ-ын ЭС сургалтын төв байгуулна гэдэг бол АНУ-г татах зам лав биш. Ардчилсан улс байна гэдэг хангалттай биш. Явж, явж, төвийг сахьсан улс байх нь хамгийн зөв гарц байж болох юм.
Saturday, April 23, 2011
Төсөв ямар байх ёстой юм бэ?
Хааяа хааяа төрдөг хамаа намбаагүй эрээвэр хураавар санаанаасаа толилуубал
- Төсөв улс орны эдийн засгийг дэмжсэн чиглэлд хийгдэх ёстой
- АНУ-ын төсвийн задаргааг харвал дандаа гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөв маягаар хийгддэг байна. Жишээ нь, Хууль зүйн яам "2012 оны ажлын гол зорилт энэ, энэ зорилтыг хэрэгжүүлснээр ийм үр дүнд хүрнэ, ингэж хэрэгжүүлнэ, ингэж хэрэгжүүлснээр ийм ийм үр дүн гарна" гэж оруулж ирдэг байна. Үүнийгээ жилийн эхэнд оруулж ирэх бөгөөд манайхаар бол төсвийн хүрээний мэдэгдэл юм шиг байгаа юм. Гэхдээ энд гол нь бодлогын асуудал туссан байдаг.
- Энэ төсөл дээр Конгресс асуулга явуулдаг байна. "Хүний эрхийг хангахад яг юу хийх гээд байгаа юм бэ, тэрэнд чинь хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ, наад үйл ажиллагаанаас чинь яг хүссэн үр дүн чинь гарч чадах юм уу?" гэх мэтээр байцаадаг байна. Ингэж байцаах үед л Хүний эрхийн комисс хэр үр дүнтэй ажиллаж байна вэ, зөв тогтолцоо юу, УИХ энэ байгууллагад мөнгө өгөх ёстой юм уу, үгүй юм уу гэх мэт асуудал хурцаар босч ирнэ дээ. Эсвэл БХЯ-ыг дуудаж ирээд, ингэхэд тэр Энхийг сахиулах хүчнээс орж ирсэн хөрөнгөө яг юунд зараад байна, тэгж зарцуулаад юунд хүрэх гээд байгаа юм бэ, яагаад төсвөө байна гээд байгаа юм бэ гэх мэт байцаах юм. Дийлэнх сонсгол ил болох бөгөөд яамтай хамт ТББ, бие даасан судлаачийг авч ирж, тухайн байгууллагын ажлын тухай хөндлөнгийн үнэлгээ сонсдог байна.
Уул нь ийм хэвшил тогтоовол улсын бодлого гэдэг юм арай дөмөг болох юм даа. Учир нь газрын дарга нар ядаж л юу хийж байгаагаа, яагаад ийм юм хийж байгаагаа УИХ-д, олон нийтэд тайлбарладаг болох юм даа. Юу хийж байгаагаа мэдэхгүй газрын дарга нар манайд олон бий шүү.
- Ер нь Төрийн байгууллагын хийдэг үр дүнгийн гэрээний үнэлэлтийг Ерөнхий сайд Байнгын хороон дээр хамгаалж байж, төсвөө авдаг байвал таарна.
- Тэгэхгүй бол үр дүнгийн гэрээ хэнд хэрэгтэй юм бэ?
- Үр дүнгийн гэрээ хэнд хэрэгтэй юм бэ?
- Үр дүнгийн гэрээний төслийг үздэг байх хэрэгтэй,
- Үр дүнгийн гэрээг ил болгох хэрэгтэй
- Үр дүнгийн гэрээний биелэлтийг ил болгох хэрэгтэй
- Үр дүнгийн гэрээний төслийг үздэг байх хэрэгтэй,
- Тэгэхгүй бол үр дүнгийн гэрээ хэнд хэрэгтэй юм бэ?
- АНУ-ын төсвийн задаргааг харвал дандаа гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөв маягаар хийгддэг байна. Жишээ нь, Хууль зүйн яам "2012 оны ажлын гол зорилт энэ, энэ зорилтыг хэрэгжүүлснээр ийм үр дүнд хүрнэ, ингэж хэрэгжүүлнэ, ингэж хэрэгжүүлснээр ийм ийм үр дүн гарна" гэж оруулж ирдэг байна. Үүнийгээ жилийн эхэнд оруулж ирэх бөгөөд манайхаар бол төсвийн хүрээний мэдэгдэл юм шиг байгаа юм. Гэхдээ энд гол нь бодлогын асуудал туссан байдаг.
- Үр дүнгийн гэрээг яаж үр дүнтэй болгох вэ?
- Цагдаагийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Эмнэлгийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Шүүхийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Татварын байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Үр дүнг юугаар хэмжих вэ?
- Энэ мэтчилэн 68 агентлагаас бүхэлд нь асуух хэрэгтэй.
- Тус бүрт нь үр дүнгийн гэрээний нарийвчилсан заалтуудыг суулгах талаар ярилцах ёстой юм.
- Тус бүрт нь үр дүнгийн гэрээний нарийвчилсан заалтуудыг суулгах талаар ярилцах ёстой юм.
- Засгийн газраас оруулсан төсвийн алдагдлын хэмжээг УИХ нэмж болохгүй гэж заах хэрэгтэй. Тэгэхгүй бол амлалт хэрэгжүүлэх гэсэн тэнэг сонирхол хүчтэй суугаад байгааг анзаарах
- Хэрэв Засгийн газар УИХ-ын үгэнд орохгүй бол яах вэ? АНУ-д бол Government shut down гэдэг юм болдог юм байна. Өөрөөр хэлбэл, Конгресс Засгийн газрын төсвийг батлаагүй учраас орон даяар төрийн ажил зогсоно гэсэн үг. Энэ нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд цохилт болж байгаа юм. Тиймээс гүйцэтгэх эрх мэдэл хүссэн ч, хүсээгүй ч шахалтад орж байгаа юм. Энэ бол жишээ нь хэрэгжүүлж болууштай л ажил.
Гэхдээ мэдээж, бүх байгууллага ажиллахгүй гэсэн үг биш. Нэн шаардлагатай гэгдэх: цагдаа, цэрэг, хил, гааль бол ажиллана л даа.
Thursday, October 14, 2010
Шашнаа өмөөрөхүй
Wednesday, September 22, 2010
ИРГЭН ТӨРИЙН ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ХОРИН ЖИЛД
Иргэний нийгэм гэж төрийн оролцоо аль болох бага, иргэд нь асуудлаа төрийн оролцоогүй шийдчих боломжтой нийгмийг хэлнэ хэмээн ойлговол иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтод хүрэх тодорхой алхмыг манай улс амжилттай хийсэн гэж үзэж болохоор байна.
Иргэн-төрийн харилцаанд онцгой дэвшил гарлаа. Иргэний нийгмийн байгууллагууд 1990-ээд оноос байгуулагдаж эхэлсэн боловч 2004 оноос эхлэн төлөвшлийн шинэ шатанд гарч, хяналтын үүргээ идэвхтэй гүйцэтгэх боллоо. Сонгуулийг ажиглах, төр, улс төрийн үйл ажиллагаанд хяналт тавих төдийгүй бизнесийг нийгмийн хариуцлагатай байхыг шаардаж, хяналт тавих явдал "Онгийн гол" зэрэг байгаль орчны хөдөлгөөнүүдээс эхлэн эрчээ авч эхэллээ.
Иргэний нийгмийн төлөвшлийн дараагийн шат нь зохицуулалт хийх чиг үүрэг гүйцэтгэх хэмжээнд хөгжихөд чиглэнэ. Үүний тулд мэргэжлийн чиглэлтэй байгууллагууд олноор байгуулагдаж, бэхжих шаардлагатай байгаа юм. "Монос" компанийн наалттай импортын эмийг хэрэглэгчид чанартайд тооцож, мэргэжлийн хяналт эрхэлсэн аливаа төрийн агентлагийн баталгаанаас илүү найдвартай хэмээн үздэг болсон нь ашгийн болон ашгийн бус байгууллага бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж, стандарт гаргах, зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлж эхлэх нааштай хандлагын эхлэл хэмээн үзэж болохоор байна.
Иргэний оролцоо идэвхтэй боловч ямагт хууль зүйн хүрээнд өрнөж чадахгүй байгаа нь ажиглагддаг. Байрныхан буюу нэг орон сууцад суугчид хүүхдийнхээ тоглоомын талбайг булаацалдан компаниудтай заргалдахдаа тухайн компанид зөвшөөрөл өгсөн албан тушаалтны шийдвэрийг захиргааны шүүхэд өгч заргалдахын оронд, барилгын машин, механизм руу халдах, ажилчдынх нь эсрэг хүч хэрэглэх тохиолдол цөөнгүй гарч байна. Байгаль орчны төлөө төрийн бус зарим байгууллага уул уурхайн компаниудын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн саяхны тохиодол ч иргэд эсэргүүцлээ илэрхийлэх, асуудлаа шийдэх хууль ёсны арга замаа мэддэггүй, мэдсэн ч чирэгдэл ихтэйд тооцдог тул хүч хэрэглэх замаар асуудлыг улс төржүүлэхийг илүүд үзэж байгаагийн жишээ юм.
Иргэн-төрийн харилцааг "хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, иргэний нийгэм"-ийн хүрээнд цаашид хөгжүүлэхэд, иргэний оролцоог хууль зүйн хүрээнд хангах, үүний тулд шүүх, захиргааны байгуулагын хүнд суртал, авилгыг багасгах хэрэгтэй юм. Мөн төрийн бус, мэргэжлийн байгууллага, эвлэлийг бэхжүүлэхийн тулд төрийн зарим үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн арга замаар төлөвшилд нь туслах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэж үзнэ. Ингэснээр алсдаа иргэний нийгэм зохицуулалтынхаа чиг үүргийг гүйцэтгэх чадавхитай болно.
УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦИЙН ХӨГЖИЛ ӨНГӨРСӨН ХОРИН ЖИЛД
Улс төрийн институцийн өнөөгийн хөгжлийг тун товчхондоо хардвэйр нь сайн хийгдсэн, харин софтвэйр нь хараахан төгс бүрэлдээгүй гэж үзэж болно. Хардвэйр гэдэгт улс төрийн байгуулал, байгууллага, системийн бүрэлдэхүүний талыг, харин софтвэйр гэдэгт тэдгээрийн үйлдэл, үйл ажиллагаа, уялдаа, хоршлыг ойлгож байна.
Хардвэйрийн тал сайн болсны үндсэн шалтгааныг Монгол Улсын Үндсэн хуультай холбон ойлгож болно. Юун түрүүнд, парламентын засаглалын хэлбэрийг сонгож авсан нь ардчилал хөгжих хамгийн үр ашигтай хөрс болсныг Стивэн Фиш, Томас Гинсбург, Жун Юньхун зэрэг олон судлаач тэмдэглэсэн байна.
Ардчиллын тухай сурах бичгийн түвшний ойлголтод тулгуурлан боловсруулсан гэхэд харьцангуй сайн, урт настай болсныг тэмдэглэхийн сацуу эрх мэдлийн хянал-тэнцлийг хангахтай холбоотой нарийвчилсан тодорхой заалтууд дээр дутуудсан, алдсан тал мэр сэр байгаа нь өнөөгийн улс төрийн амьдралд зарим таагүй нөлөө үзүүлж байна. Тухайлан, парламент, засгийн газрын харилцаанд хянал-тэнцлийн механизмыг хангалтгүй тусгаснаас зөвхөн парламентын хүрээнд өрнөх ёстой намуудын тэмцэл гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатанд халдварлаж, төрийн удирдлага хүчгүйдэх, улс төржих, авилгад өртөх зэрэг зохисгүй үйлдлийн гол шалтгаан болж байна.
Софтвэйрын тал дутуу гэдэг нь төрийн албаны үйл ажиллагааг зохицуулсан хууль бий атал түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх ажлын горим тогтоогүй байна. Хуулиар иргэнд олгосон эрхийг дүрэм журмаар хязгаарлах тохиолдол элбэг, тэдгээрийг захиргааны шүүхээр хянуулан, зохих арга хэмжээ авах талаар иргэдийн ойлголт дутмаг байгаагаас шууд л өлсгөлөн, мөргөлдөөнийг тэмцлийн арга зам болгон сонгож авах явдал бишгүй тохиолдож байна.
Төрийн байгууллагын шинэчлэлийн хувьд, төрийн агентлагийн удирдлагыг менежментийн хувьчлалд хамруулах чиглэлд хийсэн Австрали-Шинэ Зеландын туршилтыг (new public management\ managerialism) хуулахдаа, санхүү, төрийн албан хаагчийн уламжлалт (merit based bureaucracy) системтэй хослуулах гэж оролдсон нь өнөөгийн үр ашиггүй, чирэгдэлт системийн үндэс болоод байна. Нутаг дэвсгэрийн хуваарийн өөрчлөлт, төв-орон нутгийн эрх мэдлийн хуваарийг оновчтой хийж чадаагүйгээс, орон нутаг эзгүйдэх, хоцрогдох гол шалтгаан болоод байгаа юм.