Saturday, April 23, 2011

Төсөв ямар байх ёстой юм бэ?

Хааяа хааяа төрдөг хамаа намбаагүй эрээвэр хураавар санаанаасаа толилуубал

  1. Төсөв улс орны эдийн засгийг дэмжсэн чиглэлд хийгдэх ёстой
    1. АНУ-ын төсвийн задаргааг харвал дандаа гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөв маягаар хийгддэг байна. Жишээ нь, Хууль зүйн яам "2012 оны ажлын гол зорилт энэ, энэ зорилтыг хэрэгжүүлснээр ийм үр дүнд хүрнэ, ингэж хэрэгжүүлнэ, ингэж хэрэгжүүлснээр ийм ийм үр дүн гарна" гэж оруулж ирдэг байна. Үүнийгээ жилийн эхэнд оруулж ирэх бөгөөд манайхаар бол төсвийн хүрээний мэдэгдэл юм шиг байгаа юм. Гэхдээ энд гол нь бодлогын асуудал туссан байдаг.
    2. Энэ төсөл дээр Конгресс асуулга явуулдаг байна. "Хүний эрхийг хангахад яг юу хийх гээд байгаа юм бэ, тэрэнд чинь хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ, наад үйл ажиллагаанаас чинь яг хүссэн үр дүн чинь гарч чадах юм уу?" гэх мэтээр байцаадаг байна. Ингэж байцаах үед л Хүний эрхийн комисс хэр үр дүнтэй ажиллаж байна вэ, зөв тогтолцоо юу, УИХ энэ байгууллагад мөнгө өгөх ёстой юм уу, үгүй юм уу гэх мэт асуудал хурцаар босч ирнэ дээ. Эсвэл БХЯ-ыг дуудаж ирээд, ингэхэд тэр Энхийг сахиулах хүчнээс орж ирсэн хөрөнгөө яг юунд зараад байна, тэгж зарцуулаад юунд хүрэх гээд байгаа юм бэ, яагаад төсвөө байна гээд байгаа юм бэ гэх мэт байцаах юм. Дийлэнх сонсгол ил болох бөгөөд яамтай хамт ТББ, бие даасан судлаачийг авч ирж, тухайн байгууллагын ажлын тухай хөндлөнгийн үнэлгээ сонсдог байна.

      Уул нь ийм хэвшил тогтоовол улсын бодлого гэдэг юм арай дөмөг болох юм даа. Учир нь газрын дарга нар ядаж л юу хийж байгаагаа, яагаад ийм юм хийж байгаагаа УИХ-д, олон нийтэд тайлбарладаг болох юм даа. Юу хийж байгаагаа мэдэхгүй газрын дарга нар манайд олон бий шүү.

    3. Ер нь Төрийн байгууллагын хийдэг үр дүнгийн гэрээний үнэлэлтийг Ерөнхий сайд Байнгын хороон дээр хамгаалж байж, төсвөө авдаг байвал таарна.
      1. Тэгэхгүй бол үр дүнгийн гэрээ хэнд хэрэгтэй юм бэ?
      2. Үр дүнгийн гэрээ хэнд хэрэгтэй юм бэ?
        1. Үр дүнгийн гэрээний төслийг үздэг байх хэрэгтэй,
        2. Үр дүнгийн гэрээг ил болгох хэрэгтэй
        3. Үр дүнгийн гэрээний биелэлтийг ил болгох хэрэгтэй
  2. Үр дүнгийн гэрээг яаж үр дүнтэй болгох вэ?
    1. Цагдаагийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
      1. Үр дүнг юугаар хэмжих вэ?
    2. Эмнэлгийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
      1. Үр дүнг юугаар хэмжих вэ?
    3. Шүүхийн байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
      1. Үр дүнг юугаар хэмжих вэ?
    4. Татварын байгууллагаас шаардах үр дүн юу вэ?
      1. Үр дүнг юугаар хэмжих вэ?
    5. Энэ мэтчилэн 68 агентлагаас бүхэлд нь асуух хэрэгтэй.
      1. Тус бүрт нь үр дүнгийн гэрээний нарийвчилсан заалтуудыг суулгах талаар ярилцах ёстой юм.
  3. Засгийн газраас оруулсан төсвийн алдагдлын хэмжээг УИХ нэмж болохгүй гэж заах хэрэгтэй. Тэгэхгүй бол амлалт хэрэгжүүлэх гэсэн тэнэг сонирхол хүчтэй суугаад байгааг анзаарах
  4. Хэрэв Засгийн газар УИХ-ын үгэнд орохгүй бол яах вэ? АНУ-д бол Government shut down гэдэг юм болдог юм байна. Өөрөөр хэлбэл, Конгресс Засгийн газрын төсвийг батлаагүй учраас орон даяар төрийн ажил зогсоно гэсэн үг. Энэ нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд цохилт болж байгаа юм. Тиймээс гүйцэтгэх эрх мэдэл хүссэн ч, хүсээгүй ч шахалтад орж байгаа юм. Энэ бол жишээ нь хэрэгжүүлж болууштай л ажил.

Гэхдээ мэдээж, бүх байгууллага ажиллахгүй гэсэн үг биш. Нэн шаардлагатай гэгдэх: цагдаа, цэрэг, хил, гааль бол ажиллана л даа.

1 comments:

SIERRA ONE said...

Гол нь үр дүн тэрэнтэй 200% санал нийлнэ.