Monday, April 25, 2011

Элчин сайд Негропонтетэй уулзав


Нөхөр Негропонтетэй 2011 оны 4 дүгээр сарын 19-нд уулзав. Мань хүн дараахь зүйлийг өгүүллээ.


<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Вьетнамын дайны дараа АНУ-д “Вьетнам синдром” гэдэг юм газар авч, манай зэвсэгт хүчин юу ч хийж чадахгүй юм байна гэж ойлгодог болжээ. Тэгээд үндсэндээ дотоод асуудалдаа ихэвчлэн анхаарсан аж. Энэ байдал ЗХУ-д далим өгч, бүгд л АНУ-г нэг их тоохоо больчихож. Эцэстээ 1980 онд Зөвлөлтийн цэрэг Афганистан руу орсон байна. Болоогүй бас БНХАУ-ын цэрэг 1979 онд Вьетнам руу бас оржээ. Бүр сүүлдээ давраад, Ираны босогчид АНУ-ын Элчин сайдын яамыг барьцаанд авсан байна. Ингээд аргагүйн эрхэд АНУ дахиад л хүч хэрэглэх болж, Панам, Гренада зэрэг амжилттай ажиллагааны дараа сая “Вьетнам синдром”-оосоо салсан ажээ.


<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->АНУ-ын хувьд Иракийн синдромд орно, тэгээд ирэх арван жилийн дотор эдийн засагаа янзлахгүй бол болохоо байлаа. Тэгэхгүй бол АНУ өөрөө нурна гэж Негропонте тэмдэглэлээ. Гэхдээ эдийн засагаа янзлаж чадахын тухайд бол эргэлзээ алга.


<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хорин нэгдүгээр зуунд Арван есдүгээр зуунд байсан шиг их гүрнүүдийн консерт бүрэлдэх байх гэж байна. Их гүрнүүдийн консерт гэдэгт нь:


<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Хятад, Орос, АНУ, Энэтхэг орно гэсэн байр суурьтай байлаа.



Энд миний хийх дүгнэлт бол:


<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Тэгэхээр энэ бол их гүрнүүд сонирхлын бүсээ хуваана гэсэн үг болж таарч байна. Сонирхлын бүсээ хуваахаар Монгол хаана байх в гэдэг нь тодорхой. Ямартай ч, АНУ-ын хүрээнд байхгүй, харин Оросынх уу, Хятадынх уу гэдэг асуудал л гарна шүү дээ.


<!--[if !supportLists]-->§ <!--[endif]-->Сонирхлынхоо бүсийг зүгээр газарүйн байрлалаар хийчихвэл эдийн засаг, нөөцийн хувьд АНУ-д ашигтай байна гэж бодохгүй байна.


<!--[if !supportLists]-->§ <!--[endif]-->Учир нь АНУ Евразийн гүнд орших дэлхийн хамгийн том баялагаас хүртэх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Африк, Америк тив байж болох авч тэнд Евразийг нийлүүлсэнтэй адил байж чадах уу? Тэнд эрчим хүчний эх үүсвэр бий юү?


<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Хэрэв эндүүрээгүй бол БРИК орнууд Арабын хувьсгалын талаар нэгдсэн байр суурь илэрхийлсэн байсан санагдаж байна.


<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->ГОЛ ДҮГНЭЛТ БОЛ: АНУын сонирхлыг Монгол Улс татахгүй бол манайхыг Хятад, Орос хоёрын дунд орхиж магадгүй болж байгаа юм байна. Учир нь АНУ нэгэнт их гүрний консерт үүсчихвэл Орос, Хятадын сонихрлын бүс рүү орж чадахгүй болно гэсэн үг. Тэгж орох ноцтой шалтгаан байх ёстой гэдгийг Негропонте сануулаад байна.


Тэгвэл яаж бид үүнийг хийх вэ? ОУ-ын ЭС сургалтын төв байгуулна гэдэг бол АНУ-г татах зам лав биш. Ардчилсан улс байна гэдэг хангалттай биш. Явж, явж, төвийг сахьсан улс байх нь хамгийн зөв гарц байж болох юм.

2 comments:

dorjzodov said...

Их гүрнүүдийн концерт эргэн тойронд ид явагдаж байна ш д, Машка. Би аль болохоор энэ талаар бичих гэдэг боловч "Монголд ямар хамаатай юм" гэдэг асуултанд чинь хэлэх үг олдохгүй болчдын. Цензур гэгч зүйл санаанд орж ирдийн. Монгол улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа идэвхтэй гадаад бодлого барих тухай тунхагласан. Гэтэл "Монголд ямар хамаатай вэ" гэдэг асуулт нь изоляцад байгаа улсын гадаад ертөнцөд хандах хандлага шиг сэтгэгдэл төрүүлдэг. Стратегийн сэтгэлгээний эрх чөлөөтэй уур амьсгал энд боогдоод байна уу даа гэж боддогоо нуугаад яахав.

Mashift said...

bi chinii bichsentei sanal niilekgyi baina.
"strategiin setgelgeenii erk cholooe" gedegiig ju gezh todorkoilzh baigaag chini bi medekgyi baigaa jum. Kyreelengiin kuvid Mongol Ulsiin strategid ach kolbogdoltoi jum bichikiig l shaardazh baigaa. Bichizh baigaa asuudlaa Mongol Ulsiin strategid kolbozh chadakgyi bol bichigchiin asuudal, ene bol kuuchin arga bariltai kymyyst kecuu baigaag bi medezh baina. Gekdee ju ch kamaagyi jum bichmeer baigaa bol setgyylch bolzh bolno shyy dee, jer ni.
Kyreelend bol karin toseviin monge idezh baigaa kymyys ooeriinkoo sedeviig Mongol Ulsad keregtei gedgiig tailbarlak l keregtei.