Монголчууд ийм сүрхий хөгжчихсөн юм уу, энэ Төв Азийнхан аймаар сонин юм ярих юм.
Путин "ЗХУ задарсан нь ХХ зууны хамгийн харамсалтай хэрэг болсон юм" гэжээ. Тэрийг Төв Азийнхан ямар их сайшаана вэ? Уул нь ЗХУ задарснаар л тэд тусгаар тогтнолоо олсон шүү дээ.
Путиныг шүтэж үхэх юм. Гэтэл Путин чинь тэдний тусгаар тогтнолыг де факто устгах гэж зүтгээд байгаа этгээд шүү дээ.
Тэд "үндэснийхээ удирдагч"-д ямар их хайртай гээч! Манай улсын тусгаар тогтнолыг олж өгсөн, сөрөг хүчнийхэн манай улсыг задлах гэж байхад нь тэднийг устгаж сэргийлж өгсөн. сөрөг хүчнийхэн манай улсыг исламын болох гэж байхад нь сэргийлж өгсөн, сөрөг хүчнийхэн бол үнэндээ улсын хөрөнгийг завших гэсэн гэмт этгээдүүд байсан, энэ тэр гээд л. Тэгээд үнэхээр тэр сөрөг хүчинд нь "улсаа алга болгох, исламжуулах" "мөрийн хөтөлбөр" байсан юм уу, чи үзсэн үү гэхээр "үгүй, тэгж л ярьдаг шүү дээ. Ер нь тэгэх байсан байх" гэж байгаа юм даа.
Сөрөг хүчнийхэн нь яг ямар бодолтой байсныг нь мэдээгүй, зүгээр л удирдагчийнхаа хэлсэн үгэнд үнэмшээд явж байгаа юм даа, зайлуул. Тэгээд "улсын хөрөнгийг завшихаас сэргийлсэн" эрхэм удирдагч нь өөрөө бол шүлсээ савируулан цусалж байгааг хөндлөнгөөс хараад сууж байгаа юм. "Ингэх хэрэгтэй байгаа юм" гэж нөгөө удирдагч нь хэлэхээр "аа, ингэх хэрэгтэй л юм байлгүй" гэж бодоод сууж байдаг.
Америкуудыг ардчилал, эрх чөлөө ярихаар хүлээж авахгүй. Танайх тийм мундаг эрх чөлөөтэй улс юм бол яагаад эдийн засаг чинь дампуураад байгаа юм бэ, танайх тийм мундаг ардчилсан юм бол яагаад ийм олон хүн ядуу байгаа юм бэ (АНУ-ын стандартаар ядуу байна гэдэг бол бас арай харьцангуй ойлголт гэдгийг дурдахгүй шүү дээ) гээд л авч өгнө дөө. Өнөө муу америкууд нь асуудлынхаа голыг ухаад суучихна, улс төрийнх нь үндсэн асуудал болохоор өнөөхийгөө яриад байна, яриад байна, гэхдээ асуудлаа Төв Азийнханд ярьж байна гэж бодохгүй, америкуудтайгаа америкийнхаа улс төрийг ярьдаг шиг ярьна. Үр дүнд нь нөгөө Төв Азийнх нь юу ч ойлгохгүй. Толгой эргүүлж, тархи угаагаад, намайг "улс үндэстний маань эсрэг урвуулах гэж байна" гэж айна.
Ардчилал бол төрөө засах л арга шүү дээ. Ардчилал бол диваажин биш. Ардчиллыг тогтоосон ч гэсэн тэртэй тэргүй эдийн засаг, нийгмийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй л болно. Энийг ялгаж ойлгох чадвар Төв Азийнханд алга.
Бодох нь оо, Төв Азийн дарангуйлагч нар хүмүүсээ тогтоон барихын тулд "диваажин амалдаг" юм шиг байгаа юм. Тэгээд "коммунизмын диваажин"-г олон жил амалсан нөхөд түүнийгээ ч мундаг ярьна, Америк бол диваажин биш гэдгийг сэнхэртэл нь хэлж өгнө.
Нөгөө хэд нь америкт ирчихээд "эрх чөлөө" гэдгийг гудамжинд шүлсээ хаях, өгсөн мөнгийг нь бага байна гэж голох, "мөлжиж байна" гэж гөжих, нэг хачин юм бичээд өгөхөөр нь стандартын шаардлага хангахгүй байна гээд буцаахаар "хүний эрх зөрчлөө", "эрх чөлөө чинь хаана байна" гэж тэнэг юм ярьна даа.
Орост төгссөн зарим хүн, их юм уншдаг хуучны хөгшчүүд манайд нэг иймэрхүү юм бас ярьдаг, гэхдээ манайд харьцангуй бага хувьтай байдаг нь аштай юу.
Манайхан тэднийхэнтэй харьцуулахад ямартай ч урагштай л яваа юм байна.
Mashbat's Website
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comments:
Төв Азийнхан зайлуул дөнгөж тусгаар тогтносон улс. Харин бид чинь шал ондоо сэтгэлгээтэй,2220жилийн төрт ёсны түүхтэй улс. Ялгаа нь гэвэл бид тусгаар тогтнолоо байлдаж, цусаа урсгаж байж олдог тэгж ч олсон, харин тэд зХу задарсны үрээр хэтрүүлж хэлвэл тусгаар тогтнол оо бэлгэнд авсан. Тийм биздээ багштан минь ххэхэ
Post a Comment